Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Зөвлөгөө: Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ || DNN.mn

Хаврын улирал ирж буй энэ үед хавсарга салхитай, шороон шуургатай, хуурайшилт ихтэй байдаг учир арьсандаа илүү анхаарал тавих шаардлагатай болдог.

Ингээд хавар хэрхэн арьсаа арчлах талаар зөвлөгөөг хүргэе.


Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг.

Арьсаа дотроосоо хамгаалахын тулд яах хэрэгтэй вэ?

Арьсаа сайхан болгох гээд янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч асуудал нь шийдэгдэхгүй тохиолдол хүн бүрд тулгардаг. Энэ нь дотоод гоо сайхны арчилгаатай холбоотой. Гадна болон дотоод арчилгаа зөв, тэнцвэртэй байх шаардлагатай. Тэнцвэртэй байлгахад эрүүл амьдралын хэв маягийг баримтлах хэрэгтэй. Магадгүй удаан хугацаанд хадгалсан агуулахын, шим тэжээллэг чанараа алдсан хүнс түлхүү хэрэглэдэг, чанартай хоол хүнс хэрэглэж буйдаа эргэлзэж байгаа бол нэмэлт амин дэмүүд хэрэглэж болно. Чанартай, эрүүл хүнс, амин дэм дотроосоо хэрэглэж байж арьс тэжээлээ авдаг.

Тослог арьс

Тослог арьсыг хэрхэн зөв арчилах вэ? - Cloud Nine

Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Ялангуяа хаврын улиралд. Хаврын шороо тоос нүүрний арьсанд нэвчин орсноор батга улам идэвхэждэг байх юм. Тийм учраас тослог арьсны хамгийн гол анхаарах зvйл бол цэвэрлэгээг маш сайн, зөв хийх. Буруу цэвэрлэх юм бол батгажилтыг улам идэвхжүүлнэ. Тослог арьсыг савангаар угаах нь буруу. Үүний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулагч, дөрвөн удаа хөөс хэрэглэж заншаарай. Тэгээд өөрт тохирсон тослог арьсны эсрэг шөнийн тосыг зөв сонгон хэрэглээрэй

Хуурай арьс

Grooming Ideas to Help You Get Through Isolation

Хуурай арьс
Хаврын уртад хvний биеийн дархлаа эрс сулардаг. Дээр нь ядрахын хэрээр элдэв төрлийн зvйл идэх нь нэмэгддэг. Тиймээс ямар ч хvн өөрийнхөө хооллолтод онцгой анхаарах хэрэгтэй. Мөн ганц тослог гэлтгvй бvх төрлийн арьсанд хаврын улиралд нүүрнийхээ арьс цэвэрлэгээг сайн хийх нь чухал. Хаврын улиралд хуурай арьстай хvний арьсанд хөгшрөлт хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурайшилтын эсрэг тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. Долоо хоног бvр арьсаа сайн цэвэрлэсний дараа сальфеткан маскийг тавина. Мэдээж өөрт тохирсон тос чухал үүрэгтэй.

Холимог арьс:
Арчлахад хамгийн тvвэгтэй нь холимог арьс. Тийм учраас зарим бүсгvйчүйдэд энэ нь төвөгтэй санагддаг. Гэрийн нөхцөлд нэг биш хоёр төрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны эсрэг маск хэрэглэнэ. Мөн тослог хэсэгтээ хөөс, гуужуулагчийг хэрэглэдэг байна. Бусад хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг тос, маск хэрэглэх жишээтэй.

The 7-Day Challenge Your Skin Will Love You For – SheKnows

Ердийн арьс:
Тослог хуурай нь тэнцvv арьсыг ердийн гэдэг. Номер нэг арьс ч гэж ярьдаг. Гэхдээ ийм төрлийн арьстай хvн Монголын нөхцөлд дийлэнх биш. Монголчуудын тухайд хуурай арьс давамгайлдаг. Ердийн арьсны тухайд сайн тэжээл өгөөд байхад болдог байна. Долоо хоногт хоёр удаа маск тавина. Бүсгүйчvvдийн тухайд маскийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Маск гэхлээр нүүрэндээ л тавиад байдаг. Гэтэл зовхи ч бас тэжээл шаарддаг. Тийм учраас зовхины маскийг нүүрний масктай хамт тавьж байгаарай. Хуулдаг маскаас илүү сальфеткан маск арьсанд сайн. Учир нь хуулдаг маск арьсыг ихээр гэмтээдэг байна.

ЗӨВЛӨГӨӨ 1
Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэгчлэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.

Sun Protection | Good skin, Glowing skin, Skin care

ЗӨВЛӨГӨӨ 2
Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.

ЗӨВЛӨГӨӨ 3

Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосыг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг.

Д.БАТТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *