Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар гуравдугаар сарын 14-ний 18:00 цагт дуусна. Суудлын хуваарь гуравдугаар сарын 20-ноос хойш гарна.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ.
Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.
Монгол хэл бичгийн шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулах бөгөөд босго оноо 400 байх юм.