Categories
гадаад мэдээ нийгэм

Дэлхийн хэвлэлүүд Украиныг дэмжсэн 117 Нобелийн шагналтны захидлыг нийтэлжээ || DNN.mn

Украиныг дэмжсэн Нобелийн шагналтнуудын захидалд дэлхийн шинжлэх ухааны салбарын 177 төлөөлөгч гарын үсэг зурж, дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүд эл захидлыг нийтэлжээ. Энэ талаар Дэлхийн Еврейн Конгрессын дэд ерөнхийлөгч, Украины Еврейн Холбооны Ерөнхийлөгч Борис Ложкин мэдээлсэн байна.

Израилийн сэтгүүлч, түүхч Шимон Бриман хэлэхдээ, гуравдугаар сарын 11-12-нд Нобелийн шагналтнуудын захидлыг Америкийн “The Washington Post”, “Wall Street Journal”, “New York Times”, Британийн “The Guardian”, Канадын “Canadian Globe and Mail”, “National Post”, “Toronto Star”, Германы “Suddeutzche Zeitung” болон Израилийн “Haaretz” зэрэг олон улсын алдартай томоохон сонинуудад нийтэлсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *