Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг: Ногоон байгууламж нэмэгдүүлэхэд 1.8 тэрбум төгрөг зарцуулна || DNN.mn

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан Өвөрхангай аймаг 2022 оныг тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил болгон зарласан. Энэхүү жилийн ажилд сумд орон нутгийн хөгжлийн сангаас 800 орчим сая төгрөг, аймаг 1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Өвөрхангай аймаг тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2030 он хүртэлх хугацаанд 20 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Үр дүнд нь төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 520 га талбайгаар нэмэгдэж, нэг хүнд ногдох ногоон байгууламж 9-10 кв/м хүрнэ гэж тооцоолсон байна.

Байгаль орчны төлөв байдлын судалгаагаар Өвөрхангай аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн байна. Хангай, тал хээр, говь хосолсон учир экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь чухал гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд төв сууринд мод тарьж ургуулахаас гадна ойжуулалт, ойг нөхөн сэргээх, говийн бүсдээ ойн зурвастай болох зэрэг томоохон зорилтуудыг тавьж байгаа аж.

Модыг тарьж ургуулахад хамгийн чухал нь тарьц суулгац байгааг зөвлөгөөний үеэр онцолж байлаа. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймагт 11 мод үржүүлгийн газар ажиллаж байна. Цаашдаа мод үржүүлэх чиглэлээр ажиллах аж ахуй нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, дэмжих чиглэлээр төрөөс бодлогын түвшинд анхаарах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *