Categories
гадаад мэдээ

Орос, Украины гадаад хэргийн сайд нар Туркийн Анталья хотод уулзаж байна || DNN.mn

Өнөөдөр Туркийн Анталья хотод Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ.

Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноос хойш ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украин улсын гадаад хэргийн сайд Дмитро Кулеба нар анх удаа уулзаж байгаа нь энэ юм.

Лхагва гарагт Оросын армийн агаарын довтолгоонд Маниуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг өртсөн билээ.

Халдлагын үеэр 17 хүн шархдаж, олон хүн нурангид дарагдсан тухай хотын захиргаанаас мэдээлсэн юм. Харин өнөөдөр ирсэн мэдээллээр довтолгооны үеэр гурван хүн алагдсаны нэг нь хүүхэд байсан байна.

зураг

“Тэд хаашаа довтолж байгаагаа мэдэж байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ бол манай хотын цохилтод өртсөн гурав дахь эмнэлэг юм” гэж Маниуполь хотын дэд захирагч Сергий Орлов ярьжээ.

Түүний хэлснээр өмнөх өдөр нь коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байсан 300 ортой эмнэлэг, цусны төвийн хамт сүйрсэн юм байна.

Дайн эхэлснээс хойш Украин даяар 18 эмнэлэг агаарын довтолгоонд өртсөн тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлж байна.

Азовын тэнгисийн боомт хот Маниуполь одоо Оросын цэргийн бүслэлтэд байгаа юм. Украины эрх баригчид өнөөдөр долоон хотоос энгийн иргэдийг нүүлгэх хүмүүнлэгийн коридор гаргахаар болжээ.

Тэдгээрийн дотор Маниуполь хот багтсан байна.

Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *