Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн үнэ буурчээ || DNN.mn

Энэ сард огцом өсөөд байсан нефтийн үнэ лхагва гарагт буурлаа.

Тодруулбал, “WTI” маркийн нефтийн нэг торхын үнэ 12 хувь буюу 15 ам.доллароор буурч, 108.7 ам.долларт хүрснээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-наас хойш хамгийн ихээр буурсан байна. Энэ долоо хоногийн эхээр энэхүү нефтийн үнэ торх нь 130 ам.долларт хүрсэн нь сүүлийн 13 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болоод байсан юм.

Мөн олон улсын жишиг “Brent” маркийн нефтийн үнэ 13 хувиар /16.8 ам.доллар/ буурчээ. Энэ нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойш өдөрт хамгийн их буурсан тохиолдол болсон байна. Даваа гарагт энэ маркийн нефтийн нэг торхын үнэ 139 ам.долларт хүрсэн нь 2008 оноос хойш бүртгэгдээгүй үзүүлэлт болсон юм.

Нефтийн үнэ ийнхүү буурсан нь АНУ бусад эх үүсвэрээс нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх тал дээр ахиц дэвшил гаргах төлөвтэй байгаатай холбоотой бололтой байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Ирак “ОПЕК+” хүсэлт гаргавал олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой гэдгээ мэдэгджээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен АНЭУ “ОПЕК+”-ийн олборлолтыг нэмэгдүүлэхийг дэмжинэ гэснийг уламжилсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *