Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа”-ны үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины цэргийн дэд бүтцийн 2,482 объектыг устгасан байна. Энэ талаар ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэхдээ, Оросын Агаар-сансрын хүчний бөмбөгдөгч, довтлогч онгоцууд Украин дахь 158 цэргийн байгууламжийг 24 цагийн дотор устгасан гэжээ.
“Энэ ажиллагааны үеэр Украины нийт 2,482 цэргийн дэд бүтцийн объектыг устгасан ба тэдгээрийн дотор Украины Зэвсэгт хүчний 87 командлалын цэг, холбооны төв, 124 “С-300” онгоц, “Бук-М1” болон 79 радарын станц багтсан” гэсэн юм.
Түүнчлэн, 866 танк болон бусад байлдааны хуягт машин, 91 ширхэг пуужин харвагч, 317 хээрийн их буу, миномёт, 634 нэгж цэргийн тусгай машин, басхүү 81 нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийг устгажээ.