БНХАУ-ын “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” платформ ОХУ дахь шууд дамжуулалтаа зогсоосон байна.
Үүнээс өмнө Украины асуудлаар хуурамч мэдээлэл тараасан хүмүүст хорих ял оноох хуулийг ОХУ-ын Парламент батлаад байсан юм. Тус компани “Twitter” хуудастаа хуулийн хэрэгжилттэй холбогдуулан шууд дамжуулалт болон видео үйлчилгээндээ шинэ контент оруулахыг түр хугацаанд зогсоохоос өөр аргагүй боллоо гэж мэдээлжээ.