Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг: Зууны түүчээ эмэгтэйчүүд чуулга уулзалт боллоо || DNN.mn

Аймгийн НАМЭХ-оос “Зууны түүчээ эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг 19 сумын 200 эмэгтэйг оролцуулан зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн 118 мянган хүн ардын тал хувийг эмэгтэйчүүд эзлэдэг бөгөөд салбар бүрийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд хуран чуулж, өөрийн амьдралд болон эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажлаараа нийгэмд түүчээлэн ажиллахад нь тулгамдаж байдаг асуудал, бэрхшээлийн талаар хэлэлцсэн юм.

Мөн “Зууны эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Ахмадаа сонсьё” хэлэлцүүлгийг хийж, аймгийн БОЭТ-ийн төрөх нярайн тасагт хандив өргөхөөр “Өөжин” аяны арга хэмжээг явууллаа.

НАМЭХ-ны Өвөрхангай аймаг дах салбарын тэргүүн Т.Нарангарав хэлэхдээ “Хүмүүсийн дийлэнх нь сайхан амьдрах, хөгжих ёстой гэдгээ ойлгодог ч зүгээр л бусдыг шүүмжлээд суугаад байдаг. Цаашид ч бусдыг шүүмжлээд л өөрсдөө зүгээр суугаад байх уу. Ядаж эмэгтэйчүүд бид энэ байдлыг өөрчлөе, өөрсдөө оролцъё, саналаа хэлье гэсэн уриалгыг дэвшүүлж, энэ чулуга уулзалтыг зохион байгуулж байна” гэлээ.

Эмэгтэйчүүдийн зүгээс хүүхдийн хүмүүжил, нийгмийн эрүүл мэнд, ёс суртахуунтай холбоотой олон асуудлыг хөндөж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *