Categories
гадаад мэдээ

Долоо хоногт рублийн ханш 31 хувиар сулрав || DNN.mn

зураг

ОХУ Украинд эзлэн түрэмгийллээ эхлүүлснийг зарлаад долоо хонож байна. Хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор рублийн ханш төгрөгийн эсрэг 31 хувь суларчээ. Долоо хоногийн өмнө нэг рубль 36.19 төгрөг байсан бол өнөөдөр 24.93 төгрөг болсон байна.

Цар тахал дэгдсэн 2020 оны энэ үед нэг рубль 41.9 төгрөг байсан бол 2019 онд 40 орчим төгрөгт хэлбэлзэж байж.

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш түүхэнд байгаагүй доод түвшиндээ хүртэл суларч байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.

Тодруулбал, гуравдугаар сарын 3-нд рублийн ханш ам.долларын эсрэг 10% унасан нь нэг өдрийн доторх хамгийн огцом уналтад тооцогдож, нэг ам.доллар 118.35 рубльтэй тэнцжээ. Харин еврогийн эсрэг 1.9% суларсан байна. Ханшийн тасралтгүй уналтын эсрэг ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ хоёр дахин өсгөж, 20 хувьд хүргээд байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *