Увс аймгийн Сагил сумын Боршоо хоёрдугаар баг “Боохойн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т айлын өвөлжөө шатжээ.
Дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км зам туулан очиход, иргэн Д-ийн 10х15 хэмжээтэй өвөлжөө, 120 толгой бог мал шатаж байжээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллан унтраасан. Тус гал түймэрт 120 толгой бог мал өртсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.