Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт өнөөдөр /2022.03.02/ ажиллаж байна.
Тус аймагт архины хамааралтай иргэдэд сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж хүргэдэг “Жаргалтай амьдрал” төв ажилладаг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Архинд донтолтын эсрэг орон нутаг өөрөө санаачилга гарган бодит ажил хэрэг явуулж байгаад ихэд олзуурхаж байна. Иймд энэ төвийг дэмжин урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал, ирэх онд төвийн үйл ажиллагааг өргөтгөн Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий зэрэг баруун бүсийн аймгийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх 100 ортой Наркологийн төвийг шинээр байгуулна” гэлээ.
Мөн Баянхонгор аймагт баривчлах болон эрүүлжүүлэн саатуулах байрыг орчин үеийн стандартын дагуу шинээр байгуулна гэдгийг онцлов.