Categories
мэдээ нийгэм

Хил хамгаалах байгууллага албаны нохойн сургалт зохион байгуулав || DNN.mn

Хилийн 0101 дүгээр анги албаны нохойн сургалтыг хоёрдугаар сарын 14-28-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан юм.

Хилийн албаны тасгийн албаны нохой сургагч, ахлах ахлагч Б.Мөнхбадрах болон хилийн салбарын албаны нохой хөтлөгч нар Субару, Төтө, Визард, Лаки дуудлагатай Герман хоньч, Мак дуудлагатай Швед хоньч нийт таван нохой сургалтад хамрагдлаа.

Сургалтад хамрагдсан таван нохойг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс Алтанбулаг авто замын хилийн боомтын тээврийн хэрэгсэл шалгах манаанд албаны нохой хөтлөгчийн хамт томилон үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн.

Сургалтаар ерөнхий бэлтгэл, хөөн барилт, хэрэглэлд явуулах, ханцуйвчтай зуулт зэрэг сэдвүүдээр 72 цагийн сургалт явууллаа. Сургалтын төгсгөлд Албаны нохой үржүүлэгч Б.Батхүү ангийн бие бүрэлдэхүүнд албаны нохойн үржлийн цаашдын зорилго, бэлтгэл сургалтын явц, үр дүн, авч хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийхээс гадна эрлийн болон тусгай ажиллагааны нохдын ажлын гүйцэтгэл, албаны нохой сургагч, хөтлөгч нарын ур чадварыг харуулсан богино хэмжээний үзүүлэх тоглолт хийсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *