Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гэм зэм” жүжгийг дахин тоглоход нэг хоног үлдлээ || DNN.mn

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран театр байгуулсан. Энэхүү “Орфей” театрынхаа нээлтийг Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийсэн билээ.

Үзэгчдийн хүсэлтээр жүжгийг энэ сарын 3-наас өдөр бүр 19:00 цагаас “Орфей” театрын дахин тоглох гэж байна. Жүжгийн Ерөнхий найруулагчаар Москвагийн театрын урлагийн сургуулийн төгсөгч Мягмарнарангийн Батболд ажиллаж буй юм.

Энэ удаагийн тоглолтод шинээр:

  • Пульхерия Александровна буюу ээжийн дүрд МУГЖ Б.Нармандах
  • Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр
  • Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн
  • Мөрдөгч Порфирий Петровичийн дүрд СТА Т.Ариунчимэг нар тоглоно.

Ёс журамтай, ухаантай, сайхан сэтгэлтэй ч гэмт хэрэгтэн болон хувирах 23 настай оюутан залуу, түүнийг өмгөөлөх ангийн найз, гэр бүлийнхээ төлөө өөрийгөө худалдсан 20 настай бүсгүй, өнөөдрийн Улаанбаатар эсхүл XIX зууны бүүдгэр, дүнсгэр Петербургийн тухай өгүүлэх эл жүжгийг гуравдугаар сарын 27-ныг хүртэл тоглох юм.

Тасалбарын үнэ 50-100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд www.ticket.mn сайтаас худалдан авах, “Орфей” касс руу 80025742, 90025742 дугаарт холбогдож захиалах боломжтой.

“Гэм зэм” жүжгийг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *