Эдгээр нэр дурдсан том компаниуд бол улсын төсвийн ачааны хүндийг сүүлийн 20 жил үүрч яваа аж ахуйн нэгжүүд. Эдгээр томчуудын охин компаниуд үсрээд 20-иор л тоологдоно. Харин цаана чинь сүүлийн 20 жил төрийн өндөр сэнтийгээс буугаагүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий компаниуд 30, 40-өөр тоологдож байна. Магадгүй үүнээс ч их байгаа байх. Улсад татвар төлдөг эсэх нь бүр ч тодорхойгүй. Ямар улс орон гэхээрээ насаараа яам тамга, төрийн ажлаас өөрийг хийгээгүй хүн хувьдаа үндэсний хэмжээний компаниудаасаа том аж ахуйн нэгжтэй, бизнестэй байдаг байна. Татвар шимтгэл ч төлдөггүй, төлж байгаа эсэхийг нь шалгаж хянах үүрэгтэй Сангийн сайдын албыг өөрөө байсхийгээд хашдаг. Сайдын албанаас буухаараа Сангийн яамаа хянадаг бүр ч том албан тушаал болох УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны
даргыг хийдэг. Олны нүдэн дээр ил тодорхой байгаа энэ бүх ичгэвтэр байдлыг нотлох гэж зовж, илүү дутуу үг бичээд яахав, зүгээр л хавсаргасан баримтуудыг та бүхэн нягтлаад харчих. Ч.Хүрэлбаатарын энэхүү даам гарчихсан байдлыг МАН-ынхан хаалганы цаана ярьдаг болоод удаж байна. Намынхан зарим нөлөө бүхий гишүүд сүүлдээ ил цагаан хэлдэг, бичдэг болсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын кабинет бол тэр чигээрээ шинэ үеийнхэн. Тэдний зарим нэг залуу сайдуудын зүгээс мэдээллийн хэрэгслүүдээр “Манай ах нарын зарим нь хулгайч. Бидний үе бол тийм биш ээ” гэж ярих боллоо. Сүүлийн өдрүүдэд Ч.Хүрэлбаатарын Японы иргэн Савадад бичсэн Хаан банктай холбоотой нууц бичиг баримт ил болсон нь үүнтэй холбоотой гэж гэж эх сурвалжууд мэдээлэх боллоо. Тэрнээс барагтай бол задрахааргүй баримт гэж үздэг аж. Ил дэлгэгдэх боломжгүй нууц бичиг ямар түвшинд яригдаж байж илэрдэг талаар ордноор сэм яригдаад хэд хонолоо. Энэ бол дараагийн том сэдэв болохоор ингээд орхиё. Өнөөдрийн бодит үнэн бол Ч.Хүрэлбаатарын өөрийнх нь хардлагаар МАН-ын шинэ үеийнхэн түүнээс салахын бөөн хүсэл болж байгаа гэх. Өөрийнх нь гаргасан яриа, хардлага нь шүү. Цаг нь болж, нөхцөл нь бүрдэхээр Монголын банк, санхүүгийн системд өөрийн хамаарал бүхий хэдэн зуун хүнийг хэрхэн байршуулж, голлох албан тушаал, төсөл хөтөлбөрүүдээс сааж суудаг аалзны тор мэт хэрэн торлосон аймшигт сүлжээг хэн нэгэн задлан зарлах сурагтай. Үүний эхлэл юм байлгүй түүний хамаарал бүхий, түүнийг Сангийн сайдаар ажиллах бүрт тодордог компани, аж ахуйн нэгжүүдийн нэрс, дуусшгүй их цуваа нийгэмд ил болж эхэллээ. Сайн нягтлахад Ч.Хүрэлбаатарын төрсөн ах дүү нараас эхлээд, эхнэр хүүхэд, хадмын тал, хамтран ажилладаг хүмүүс гээд нөгөө хошин шиг дээр гардаг “Аавын ээжийн дүүгийн салсан нөхрийн төрсөн ахын…” гэдэг шиг толгой эргэм ах дүүсийн сүлжээ байх аж. Бүгд энэ олон компанийн эзэд. Ийш тийш шилжүүлж, өөрчилж, нэр хаягийг нь сольж, жинхэнэ санхүүгийн луйврын схемийг мэргэжлийн түвшинд хийж замруулдаг, нууцалдаг технологи эндээс тодорхой харагдана.
Зах зухаас нь дурдъя. Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гансүхийн компаниудтай танилц. “Би даблью Эй” ХХК /5058457/-н 30 хувь, Бээстрэен ХХК /5689112/ -н 20 хувь захирал нь, “Бяцхан баясгалан цэцэрлэг” БСБ /8202435/ 100 хувь, “Грийт гоби ложистикс” ХХК /5412706/-н 50 хувийн хувьцаа эзэмшигчээс 2018-12-26-нд хасагдсан, “Гурван тэрмэс трейд” ХХК /2572095/-н 82.50 хувь эзэмшдэг захирал нь, Мон-Одон ХХК /2763222/-н 34 хувийн хувьцаа эзэмшигчээс 2012-08-22-нд хасагдсан, “МОНТЭК” ХХК /5269113/-н 50 хувь, “Хотгор шанага” ХХК /2662647/-н 2.50 хувийн хувьцаа эзэмшигчээс 2012-03-05-нд хасагдсан… гээд үргэлжилнэ. Цааш нь үргэлжлүүлнэ гэвэл сонины талбайн гарз биз.
Бас нэг төрсөн ах нь болох Ч.Ганутлгынх нь эзэмшлийн компаниуд. “Би даблью Эй” ХХК /5058457/-н 40 хувь захирал нь, “Бээстрэен” ХХК /5689112/ -н 20 хувь, “Гурван тэрмэс трейд” ХХК /2572095/-н 17.50 хувь, “МОНТЭК” ХХК /5269113/-н 25 хувь, “Хотгор шанага” ХХК /2662647/-н 6.10 хувиас 2012-03-05-нд хасагдсан, “Шанага транс” ХХК /5278139/-н 20 хувь, “Би Жи пит” ХХК /5353955/-н 50 хувь, гүйцэтгэх захирал, “Вестмобайл ком” ХХК /5849659/-н 100 хувь гүйцэтгэх захирал, “Гесбасси” ХХК /6270301/-н 100 хувь гүйцэтгэх захирал, “Дунд тэрмэс трейд” ХХК /5971136/-н 100 хувь гүйцэтгэх захирал, “Мон-Одон” ХХК /2763222/-н 49 хувийн хувьцаа эзэмшигчээс 2012-08-22-нд хасагдсан, “Нью-Орчил” ХХК /5572045/-н 33 хувь, “Тохир” ХХК /2881748/-н 100 хувь гүйцэтгэх захирал, “Хархираа доктор” /4024184/-н 90 хувь, гүйцэтгэх захирал, “Юу Би оутлетс” ХХК /6778135/-н 100 хувь, гүйцэтгэх захирал… гээд бүр ч олон компанитай.
Бас нэг дүү М.Жавхлангийнх нь хувийн компаниуд болох “Альфа миючуал” ХХК-ийн 9.09 хувийн хувьцаа эзэмшигч, “Валью трейд” ХХК-ийн 90 хувь, гүйцэтгэх захирал, “Коммодити транс” ХХК-ийн 20 хувь гүйцэтгэх захирал, “Кэм тэк” ХХК-н 47 хувь, “Нью юни соп” ХХК-н 33 хувь хувьцаа эзэмшигчээс 2014-11 сард хасагдсан. “Парамоунт партнерс” ХХК /6468411/-н 30 хувийн хувьцаа эзэмшигчээс 2020-09-06-нд хасагдсан, “Премиум ойл энд энержи” ХХК /6552544/-н 14,30 хувь, “Роуст” ХХК /6360017/-н 40 хувийн хувьцаа эзэмшигчээс 2019-04-23-нд хасагдсан, “Стюдент эдьюкейшн эра” ХХК /6639577/-н 50 хувь, гүйцэтгэх захирал, “Эм Би Эс Пи” ХХК /5662745/-н 33 хувийн хувьцаа эзэмшигчээс 2014-05-06-нд хасагдсан, “Эм Си Ти Си” ХХК /5970105/-н 90 хувь эзэмшдэг захирал гэээд цааш явна.
Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгын охин Г.Энхболор нь одоо Хонгконг дахь дэд консулаар ажилладаг. Түүний мэдлийн “Гембасси” ХХК /6270301/-н 100 хувийн хувьцаа эзэмшигчээс 2018-09-28-нд гарсан, “ТБМГ” ХХК /5065984/-н 50 хувийн хувьцаа эзэмшигчээс 2015-10-21-нд гарсан.
Г.Энхболрын нөхөр Г.Тулгын мэдлийн “Соёмбо гольф” клуб, “ГҮТББ” /6574122/-Н үүсгэн байгуулагч гишүүн, “ТБМГ” ХХК /5065984/-н 50 хувийн хувьцаа эзэмшигчээс 2015-10-21-нд гарсан, “Төв тулга” ХХК /6321437/-н 60 хувийн хувьцаа эзэмшигч захирал, “Хан-уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК /2117932/-ыг эзэмшдэг. Толгой эргэм том сүлжээ. Хувьцаанаасаа татгалзсан бүрийн ард асуудал байдаг гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Удахгүй нийгэмд Ч.Хүрэлбаатарын олон жилийн өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үеэсээ Монголын банк, санхүүгийн салбарын чухал албан тушаалуудад байршуулан өнөөдрийг хүргэсэн сүлжээ, хар зураг, нөлөөнд нь байдаг олон зуун албан тушаалтны нэрс дэлгэгдэх бололтой.
Б.Сэргэлэн