Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Дуучин А.Хишигдалай дууны тэмцээн зохион байгуулна || DNN.mn

Дуучин А.Хишигдалай дууны тэмцээн зохион байгуулна

Цахим аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор “USAID/DAI”-гаас санаачлан сурталчилж буй “Миний минийх” кампанит ажлын хүрээнд дууны тэмцээн зохион байгуулахаар болжээ. Энэ талаар уран бүтээлчид өнөөдөр /2022.02.28/ мэдээлэл хийлээ.

“Миний минийх” кампанит ажлын гол зорилго нь цахим аюулгүй байдлыг бүх нийтэд ойлгуулах юм. Энэхүү кампанит ажлыг Цагдаагийн ерөнхий газар, “Хаан” банк, “Meta”, Цахим хөгжил харилцаа холбооны яам зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэнэ.

Цахим орчинд буй бүх насны хэрэглэгчдэд “Миний нууц минийх” “Миний мэдээлэл минийх” “Миний данс минийх” гэсэн гурван гол санааг хүргэх зорилготой аж. Ялангуяа цахим орчинд хамгийн идэвхтэй байдаг тэр хэрээрээ цахим гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй байдгаар нь залуус руу чиглэн ажиллаж байгаа гэнэ. Тус кампанит ажлын хүрээнд дуучин А.Хишигдалай болон “Gang Bay” хамтлагтай хамтран “Минийх” дууг өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хүртээл болгожээ.

Одоогоор энэ дуу 400 мянга гаруй хүнд хүрсэн бөгөөд дуутай холбоотойгоор тэмцээн зохион байгуулах гэнэ. Тус тэмцээнд оролцогчид гурван өөр төрлөөр дуулж оролцох боломжтой. Эхний төрөл нь караоке буюу дагаж дуулах. Хоёр дахь төрөл нь бүжиг. Гурав дахь төрөл нь ковер дуу буюу “Минийх” дууг өөрийнхөөрөө хөрвүүлж дуулах ажээ. Төрөл тус бүрээс нэг ялагч тодруулна. Нийт бүтээлүүдийг гуравдугаар сарын 2-9ны өдрүүдийг хүртэл хүлээж авна. Дуучин А.Хишигдалай болон “Gangbay” хамтлаг “AIMR” продакшны хамт олон ирсэн бүтээлүүдийг шүүх аж.

Тэмцээний дараагийн шатанд төрөл тус бүрээс таван оролцогчдыг шалгаруулна. Шалгарсан 15 оролцогчдын бүтээлийг “Миний Минийх” фэйсбүүк болон инстаграм хаягт байршуулж хамгийн шилдэг оролцогчдыг олон нийтийн саналаар тодруулна. Нийт шагналын сан зургаан сая төгрөг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *