Categories
гадаад мэдээ

 “Anonymous” хакерууд ОХУ-ын эсрэг кибер дайн зарлалаа ||DNN.mn

What to Know About the Worldwide Hacker Group 'Anonymous' - ABC News

“Anonymous” гэх олон улсын хакерын байгууллага ОХУ-ын эсрэг кибер дайн зарлалаа. Оросын “RT” вэб хуудсын ажиллагаанд халдаж, саад учруулсан ч богино хугацааны дараа сэргээсэн байна.

“Anonymous” хакеруудын сүлжээ оросын интернет рүү кибер халдлагын хариуцлагыг хүлээжээ. Энэ талаар олон улсын байгууллагын “Твиттер” хуудсанд хоёрдугаар сарын 24-25-нд шилжих шөнө нийтэлжээ. “RT” сувгийн вэб хуудас хамгийн түрүүнд халдлагад өртсөн аж.

“RТ” буюу “Russia Today” вэб хуудас Москвагийн цагаар шөнийн 02:00 цагийн орчимд ажиллахаа больсон байна. Гэсэн ч, шөнийн дөрвөн цаг гэхэд үйл ажиллагаа нь дахин сэргэжээ. Өмнө нь мөн тус сувагт DDoS халдлага хоёрдугаар сарын 24-нд болсон юм. Редакторууд кибер халдлага хийсэн IP хаягуудын гуравны нэг орчим нь хилийн чанадад байгааг олж тогтоосон байна.

Хакерууд эл үйлдлээ ОХУ-ын Украин улсын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаатай холбоотой хэмээн тайлбарласан байна.

“Anonymous” хакеруудынсүлжээ нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа програмистуудыг нэгтгэсэн байгууллага юм. Тус байгууллагын хакерууд дэлхийн аль тивд байгаагаас үл хамааран пүүс компани, Засгийн газруудын эсрэг байр сууриар хандаж, халдлага үйлддэг. “Anonymous” хакеруудын сүлжээг хэн нэгэн хүн удирддаггүй, удирдагчгүй гэж үздэг. 2012 онд тус сүлжээ Холбооны Мөрдөх Товчоо /FBI/ болон Скотланд-Ярдийн теле хурлыг хакердсан хариуцлагыг мөн хүлээсэн.

Хакерууд мөн Америкийн “Booz Allen Hamilto” фирмийн серверээс хулгайлагдсан нууц мэдээллийг нийтэлж, Египетийн Засгийн газрын вэб хуудсуудыг хакердсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *