ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхан Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгснөө зарласан. Харин энэ үеэр Украины зарим газар дэлбэрэлт сонсогдсон талаар Indian Express агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Киев, Харькив болон зарим нутагт бөмбөг дэлбэрэх чимээ сонсогдсон байна. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Орос хэдхэн цагийн дотор Украин руу довтлох гэж байна” хэмээн мэдэгдсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхлээд байгаа юм.