Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн төлөө санд 5.5 тэрбум төгрөг төвлөрчээ

Хүүхдийн төлөө санд 5.5 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэхүү мөнгөн дүнгийн хуулгыг ХНХ-ын сайд нийтэд нээлттэй болгожээ.

Түүнчлэн уг сангийн мөнгөнөөс хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улсын уралдаан тэмцээнд ялсан хүүхдэд урамшуулал олгох болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрх авсан бол бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлэхэд зарцуулахыг зөвшөөрсөн байна.

Тиймээс сангийн хөрөнгийн санхүүжилтээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн саналыг авч байгаа аж. Иргэд, ААН-үүд төслийн саналаа гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт албан бичгээр илгээхийг зөвлөлөө.

Тусгайлсан ажлын хэсэг хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах юм байна.

Төслийн саналд тавигдах шаардлага болон сонгон шалгаруулалт явагдах журам:

Өнгөрсөн онд Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах Хүүхдийн эрхийн тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Хүүхдийн төлөө сангийн тухай хуулийг баталсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *