Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Инфляци 16.6 хувьд хүрэхэд согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 7.8 хувь өссөн нь нөлөөлжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.6 хувь, өмнөх сараас 2 хувиар өссөн бол Улаанбаатар хотод өмнөх сараас 2.2 хувь, өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо тооцож гаргажээ.

Энэ нь сүүлийн 10 жил, тэр дундаа 2000 оноос хойших нэгдүгээр саруудын хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

Улсын хэмжээнд инфляц 14.6% өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 21.3 хувь (мах, махан бүтээгдэхүүн 23.9 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.9 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.6 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.8 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны эхний сард улсын хэмжээнд 14.6 хувь гарсны 5.9 нэгж хувь буюу 40 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд багтдаг 373 нэр төрөл, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь буюу 45.5% импортын бараа, бүтээгдэхүүн. Тэгвэл 14.6 хувийн үнийн өсөлтийн 47.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотын хувьд нэгдүгээр сард үнийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 16.6 хувиар өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 23.6 хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 9.2 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 13.9 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 21.1 хувь
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 23.3 хувь
  • тээврийн бүлгийн үнэ 20.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Тухайлбал, нийслэлд худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2022 оны нэгдүгээр сард 15,858 төгрөг болж, 2019 оны нэгдүгээр сараас 46.9 хувь, 2020 оны нэгдүгээр сараас 27.1 хувь, 2021 оны нэгдүгээр сараас 22.8 хувиар, өмнөх сараас 2.8 хувь буюу 429 төгрөгөөр тус тус өссөн байна.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2022 оны нэгдүгээр сард 2,221 төгрөг болж

  • 2019 оны нэгдүгээр сараас 27.7 хувь
  • 2020 оны нэгдүгээр сараас 21 хувь
  • 2021 оны нэгдүгээр сараас 55.1 хувь
  • өмнөх сараас 1.1 хувь буюу 25 төгрөгөөр тус тус өссөн байна.

Аймгуудын хувьд Сэлэнгэ аймагт инфляц хамгийн өндөр гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *