Categories
гадаад мэдээ

Канад улс Украйнд 6.1 сая долларын зэвсэг нийлүүлэхээр боллоо

Канадын эрх баригчид Украйны нийслэл Киев 7.8 сая канад доллар буюу ойролцоогоор 6.1 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний зэр зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргалаа.

Зэр зэвсэг, сум нийлүүлэх талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэвлэлийн бага хурал зарласан байна. Тэрбээр эл шийдвэрээ Киевтэй зөвлөлдсөний дараа гаргажээ.

Үүнээс өмнө нь, Канад улс Украйн руу зөвхөн дүрэмт хувцас
болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан. Нэг зүйлийг нэмж дурдахад,
Канадын сургагч багш нар 2015 оноос хойш Украйны Львов мужид ажиллаж,
украйнчуудад цэргийн ур чадвар эзэмшүүлэхээр ажиллаж байгаа юм.
Тун саяхан тус цэргийн сургалтыг хүрээг өргөжүүлж, 200 цэргийн бүрэлдэхүүнтэй байсныг 400 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Канадын эрх баригчид Украйнд ийнхүү үхлийн хөнөөлт зэр зэвсэг нийлүүлээд зогсохгүй Киевт дахин 500 сая канад долларын шинэ зээл буюу ойролцоогоор 392.5 сая ам.доллар олгохоор болжээ. Дахин гэдэг нь, өмнө нь нэгдүгээр сард тусад нь 120 сая ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *