Засгийн газраас гаргасан журмын дагуу жил бүрийн 11-р сарын нэгнээс тавдугаар сарын 01 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.
Гэтэл эл журмыг зөрчиж, орон нутагт уралдаан, сунгаа зохион байгуулах зөрчил гарсаар байна. Улмаар хүний амь эрсдэх тохиолдлууд ч гарч эхэллээ.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймагт хурдан морины уралдаан дагаж явсан автомашинтай таван хүн осолдож, хоёр хүн амиа алдсан осол гарчээ. Ослын улмаас гэмтсэн гурван хүний бие хүнд, нэг хүнийг хотод авч ирсэн гэх мэдээлэл байна.