Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа 26 компанийг зарлаж, эдгээр компаниудаас болж банк хүндрээд байгаа талаар мэдээлсэн билээ. Энэхүү асуудлаар “Эй Би Трейд Групп” ХХК-ийн захирал А.Ууганбаяртай ярилцлаа.
–“Эй Би Трейд Групп” ХХК-ны үйл ажиллагааны чиглэлийн талаар товч танилцуулах уу?
Эй Би Трейд Групп ХХК – нь анх 2000 оноос барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэж одоогоор 50 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байгаа барилгын салбарын тэргүүлэх компаниудын нэг юм.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татаад байгаа Хөгжлийн банкны зээлтэй холбоотой зээлийн барьцаанд хураагдсан гэх Гантиг Вилла төслийн барилга танай компанитай ямар хамааралтай вэ?
-Манай групп компани нь Монгол Мах Экспо ХХК- ний 100%-ын хувьцаа эзэмшигч бөгөөд энэ талаараа ч бид өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээрмэдэгдэж байсан болно.
-Энэ хотхоныг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай компани барьсан мэтээр олон нийтэд ойлгогдоод байна энэ талаар та товч тодруулна уу?
-Энэ Гантиг Вилла төслийг тодорхой хугацаанд Бишрэлт Группын хамааралтай компани эхлүүлсэн байсан.Одоо манай байгууллагын мэдэлд 100%байгаа бөгөөд бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Би шулуухан л хэлчихэе, манайЭй Би Трейд Группын хэрэгжүүлж байгаа төслийг хэн нэгэн хүний нэр төрийг унагаах, харлуулах зорилгоор нийгэмд бодит бус мэдээлэл тарааж, манай бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаад харамсаж байна.
-Та шулуухан хариулья гэсэн учраас бид бас гол асуултаа асууя. Танай компани хөгжлийн банкнаас авсан зээлээ хэзээ төлөх вэ?
-Цар тахал цаашид үргэлжилэх эсэхээс үл хамааран манай Эй Би Ти Групп ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ үйл ажиллагааныхаа бусад эх үүсвэрболон Гантиг Вилла төслийн борлуулалтын орлогоос бүрэн төлж барагдуулахаа дахин хариуцлагатайгаар мэдэгдэж байна.