Categories
гадаад мэдээ

Казахстан улс гадаадын иргэдийг нэвтрүүлэх хязгаарлалтыг цуцаллаа

Казахстан улс коронавируст цар тахлын улмаас визгүй зорчдог улс орнуудаас ирэх гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхэд тавьсан хоригийг цуцалсан талаар “Тасс” агентлаг Засгийн газрын хэвлэлийн албанаас эш татан мэдээллээ.

Бүх жуулчдаас коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран 72 цагийн өмнө хийлгэсэн PCR-ий шинжилгээний хариу нь сөрөг гарсанг нотлох гэрчилгээг шаардах юм байна.

Мөн өчигдөр /2022.02.08/-өөс эхлэн Казахстаны иргэдийг автозамаар хөрш зэргэлдээ бусад улс руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг хоёр дахин багасгасан шийдвэр гаргажээ. Тиймээс казахстанчууд 15 хоногт нэг удаа бусад улс руу зорчих боломж бүрдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Дани улс мөн коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн бүх хязгаарлалтыг цуцалсан Европын Холбооны анхны орон болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *