“Вертекс Майнинг Партнер” компанид эзэмшиж байсан хувиа зарсан талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээллэл өглөө. Тиймээс уг зээлтэй хамааралгүй гэдгээ тайлбарлав.
12:30 2022/02/01
Монгол Улсын Хөгжлийн Банк өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд нийт зээлийн багцаа танилцуулсан.
Уг мэдээллээр нийт чанаргүй зээлээс гадна эргэн төлөлтөд зөрчил үүссэн 836.6 тэрбум төгрөгийн дүн бүхий 10 зээлийн мэдээлэл ил болсон юм.
Эдгээр 10 зээлдэгч дунд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хамаарал бүхий “Вертекс Майнинг Партнер” компани бичигджээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням 2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгдээ тус компанийн нэрийг ВМП хэмээн товчилж мэдүүлжээ.
Тус компанийг мэдээллийг Улсын Бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn сайтаас хайж үзвэл 2017 оны есдүгээр сарын 28-нд байгуулагдсан ба Гүйцэтгэх захирлаар нь Хассуурийн Хашчимэг 2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд бүртгэгдсэн байна.
“Вертекс Майнинг Партнер” компани Хөгжлийн Банкнаас 2020 оны эхээр 33 тэрбум төгрөгийн зээл авсан нь өнөөдрийн байдлаар зээлийн өрийн нийт үлдэгдэл 33.14 тэрбум төгрөг болжээ.