Categories
мэдээ нийгэм

Ч.Болортуяа: Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг УОК-оос анхааруулсан

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 14 асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газрын хуралдаан бүрд Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдлыг танилцуулдаг. Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг УОК-оос анхааруулсан. Нийт өвчлөлийн 20-21 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол өнгөрсөн долоо хоногт 22 хувьд хүрсэн. Хүүхдийн өвчлөлийг авч үзвэл 45.5 хувь нь 5-11 насныхан байна” гэлээ.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Монгол, БНХАУ-ын хилийн Шивээ хүрэн, Сэхээ, Бичигт, Зүүн хатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам, дайран өнгөрөх цэгүүдийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны нот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны нот бичгийг хэлэлцэн дэмжсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *