Categories
мэдээ нийгэм

Монгол тамирчдын шинжилгээний хариу сөрөг гарч бэлтгэлдээ оржээ

Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ оржээ.

Бэлтгэлийн талбай нь тэмцээн явагдах газрын хажууд байрлаж байна. ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд энэ сарын 8-наас тэмцээндээ оролцож эхэлнэ.

Багийн гишүүдийг Бээжинд газардсан даруйд PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарснаар олимпын тосгондоо нэвтэрчээ.

Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын бүх оролцогчоос өдөр бүр шинжилгээ авч байна.

Наадмын эргэн тойрны мэдээллээс хүргэвэл, Ням гарагт олимпын наадмын оролцогч 37 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Капитал нисэх буудалд газардсан 1,252 хүнд шинжилгээ хийхэд 28-аас нь КОВИД-19 илэрсэн байна. Коронавируст халдварын улмаас хэд хэдэн улс эцсийн мөчид багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *