Categories
мэдээ нийгэм

Автотээврийн үзлэг хяналтын долоон төвийн үйл ажиллагааг зогсоолоо

Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт, шалгалтын ажлын хэсгээс гаргасан санал, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ.

Ингэхдээ хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Иргэн Та доорх нэр бүхий автотээврийн үзлэг хяналтын төвөөс бусад төвийг түр хугацаанд сонгон үйлчлүүлнэ үү.

д/д

Хуулийн этгээдийн нэр

Хаяг байршил

1

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харьяа “Сонгинохайрхан төв”-ийн техникийн хяналтын үзлэгийн төв

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, “Хераэкупмент” группийн баруун хойно

2

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харьяа “Баянзүрх” салбарын техникийн хяналтын үзлэгийн төв

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо

3

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харьяа “Баянзүрх төвийн Да- хүрээ салбар”-ын техникийн хяналтын үзлэгийн төв

Улаанбаатар хот, Баянзүр дүүрэг, 17-р хороо, “Да хүрээ трейд” ХХК-ийн байр

4

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харьяа “Баянгол” салбарын техникийн хяналтын үзлэгийн төв

Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трэйд” ХХК-ийн байр

5

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харьяа “Төв аймгийн автотээврийн төв”-ийн техникийн хяналтын үзлэгийн төв

Төв аймаг Зуунмод сум Номт 1 дүгээр баг

6

“Нива трейд” ХХК

Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Архустай 2-268

7

“Ти Эс Ти тасган” ХХК

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *