Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар: Төрийн өмчит нэг ч компани нэмж байгуулахгүй байх бодлогын өөрчлөлт хийх санаачилга гаргаж байна

С.Бямбацогт: Хөгжлийн бодлого, зураглалаа шинэчлэн тодорхойлох цаг болсон

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуульд тодотгол хийж, өндөр настны тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

Өнгөрөгч Баасан гарагийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 31-нд хэлэлцэж батлах ёстойг УИХ-ын дарга анхааруулсан.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төрийн өмчит компани нэмж байгуулахгүй байх санал гаргав.

Тэрбээр “Тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг дэмжиж байгаа. Манайх зүүн төвийн үзэл баримтлалтай намын хувьд ийм санаачилга гаргаад явах нь зөв.

Гэхдээ хэдэн зүйл хэлмээр байна. Нийгмийн баримжаатай бодлогыг цаашид үргэлжлүүлээд явахын тулд эдийн засгийн өсөлт, бодит баялгийн үйлдвэрлэл, баялгийн хуримтлал хэрэгтэй.

Баялгийн, эдийн засгийн өсөлт байхгүй байхад нийгмийн халамжийг нэмэгдүүлэх боломжгүй юм.

Эдийн засгийн өсөлтийг хангах тал дээр бид бодлогын зүйл хийх хэрэгтэй байна. Ингэхийн тулд ДБН-нд хувийн хэвшлийн эзлэх байр суурийг ганхуулахгүй баталгаажуулж, өсөх ёстой. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд өнөөдөр ДНБ-нд төрийн өмчийн салбарын эзлэх хувь хэмжээ хэд болсон бэ. ДНБ-нд эзлэх төрийн өмчийн компанийн хувь хэмжээ харьцангуй их болсон. Энэ нь Монголын эдийн засаг хувийн салбарт суурилсан чөлөөт эдийн засаг биш болсныг харуулж байна.

Энэ бодлого цаашаа үргэлжилбэл хулгай, дээрэм зогсохгүй. Хулгайч нарын гарыг тайрсан ч арын эгнээний хулгай нь гарч ирнэ.

1990-ээд оны сүүлээр нийт аж ахуй нэгжийн 80-аад хувийг хувьчилсан. Түүнийгээ ДНБ-ий 80 хувийг хувийг хувийн сектор эзэлж байна гэж гэнэн бодож явсан. Тэр үеэс маш их зүйл өөрчлөгдөж, төрийн өмчит компаниуд дийлэнх хувийг эзлэх болсон.

Тиймээс төрийн нэг ч компани нэмж байгуулахгүй байх бодлогын өөрчлөлт хийх санаачилга гаргаж байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *