Говь-Алтай аймгийн хэмжээнд жил бүр хүүхдийн авьяас чадвар, давуу тал, амжилт ололт, зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулдаг билээ.
2021 оны “Оны онцлох хүүхэд”-ийн шалгаруулалтад 18 сум, 2 тосгоноос хүүхдүүдийн материалыг хүлээн авч, тодорхой шалгуурыг үндэслэн шилдэг хүүхдүүдийг тодруулан нэгдүгээр сарын 28-нд батламжийг нь гардууллаа. Биеийн тамир, спорт бие бялдрын хөгжил, техник сэтгэлгээ шинийг сэдэх санаачилга, урлаг, уран бүтээл, хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн, байгаль хамгаалал-эрүүл аюулгүй орчин, эх орны түүх-соёл, өв уламжлал, сурлагын амжилт, хүүхдийн өөрөө удирдах байгууллага номинациудаар шалгаруулсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлж, шилдэг сурагчдыг танилцууллаа. Тодруулбал,
1. Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд Буянтын Маргад /Тонхил сумын ЕБСургуулийн 12Б ангийн сурагч/
2. Сурлагын амжилтын төрөлд Эрдэнэбилэгийн Дэмүүл /Дарви сумын ЕБСургуулийн 7А ангийн сурагч/
3. Урлаг, уран бүтээлийн төрөлд Тэгшжаргалын Төгөлдөр /ЕБС-ын 4-р сургуулийн 6а ангийн сурагч/
4. Биеийн тамир спортын төрөлд Отгонбаатарын Оюунчимэг /Лицей сургуулийн 10 дугаар ангийн сурагч/
5. Эх орны түүх соёл, өв уламжлал төрөлд Нямлхагвын Бат-Эрдэнэ, /Хантайшир Эрдэм Цогцолбор Сургуулийн 12б ангийн сурагч/
6. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Ууганбаатарын Ану-Үжин /ЕБС-ын 2-р сургуулийн 12а ангийн сурагч/
7. Хүмүүнлэг энэрэнгүй үйлс төрөлд Эрдэнэбаатарын Мөнхзул, /ЕБС-ын 3-р сургуулийн 12Б ангийн сурагч/
8. Хүүхдийн оролцооны, өөрөө удирдлагын байгууллага төрөлд Баян-Уул сумын “Номын зууч” клуб шалгарсан Шагналыг клубын тэргүүлэгч гишүүн Цогбадрахын Дүүрэнжаргал Баян-Уул сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч шалгарсан бол аймгийн Засаг даргын жуухаар:
Бямбасэнгийн Лочин /ЕБС-ын 3-р сургуулийн 11а ангийн сурагч/
Доржнямбуугийн Энхнасан /Бигэр сумын ЕБСургуулийн 1-р ангийн сурагч/ нар шагнуулав.