“Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагаас “Авилгын индекс-2021”-ийг танилцууллаа.
Германы Берлин хотод төвтэй “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүрулс орнуудын төрийн албан дахь авилгын талаар шинжээч бизнес эрхлэгчдийн судалгаан дээр үндэслэн авилгын төсөөллийн индексийг боловсруулдаг. 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-нд дэлхий нийтэд зарласан.Харин 2021 оны авлигын индексийг өнөөдөр танилцууллаа.
2020 онд монголчууд 35 оноо авч, авлигын индексээр 180 улсаас 111-т эрэмбэлэгдсэн бол энэ онд мөн адил 35 оноо авсан байна. Энэхүү оноог нийт дөрвөн судалгааны нийт дунджаар тооцон гаргадаг. Үүнд, Олон улсынөрсөлдөх чадварын төвийн судалгаагаар 29 , Олон улсынэрсдэлийг үнэлгээгээр 37, Дэзформын гүйцэтгэх саналын судалгаагаар 34, Дэлхийн шударга ёсны судалгаагаар 35оноо тус тус авч, нийлбэр дунджаар 35 оноотой гарчээ.
Ази-Номхон далайн онцлох бүс нутгуудын төрийн салбарын авилгын төсөөллийг 0-100 хүртэлх оноогоордүгнэдэг бөгөөд 0 бол өндөр үзүүлэлт, 100 бол маш цэвэр хэмээн тооцдог байна. Харин Монгол Улсын хувьд 35 оноог хоёр жил дараалан авсан нь өмнөх жилтэй адилхан төвшинд байгааг илтгэж байна. Ази-Номхон далайн бүс гурав дахь жилдээ дарааллаж, 45 оноог дундаж хэмээн тооцсон бөгөөд улс орнуудын 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авсан үзүүлэлт гарсан. Тухайлбал Шинэ Зеланд улс 88 оноо, Сингапур 85, Хонгконг 76 оноо авчээ. Харин Хойд Солонгос 16, Афганистан 16, Камбож 23 оноо тус тус авсан.
Өмнөх жилүүдтэй харьцуулбал 2015 онд Монгол Улс авилгын индекс буюу оноогоороо 39 оноо, 2016онд 38оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо авч байв. Харин 2019- 2021 онд гурван жил дараалан 35 оноо авсан нь манай улсад авилгын түвшин өндөр байгааг илтгэж байна.
Харин манай хөрш болох Хятад 2014 оноос хойш энэхүү үзүүлэлтийн есөн оноогоор нэмэгдүүлсэн нь авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулж байна.
Эдийн засагч Д.Оюунбадам:Дэлхийн эдийн засгийн газраас жил бүр авдаг судалгаагаар төсвийн хөрөнгөөс санхүүжиж байгаа ажил үйлчилгээний гэрээ хийхэд авилга, хууль бус нэмэлт төлбөр хийх тохиолдол их байна хэмээн бизнес эрхлэгчид үзэж байна. Төсвийн хөрөнгөнөөс хувь хүн болон компанид хууль бусаар шилжүүлсэн явдал цөөн бус тоогоор илэрч байна. Мөн шүүхийн шийдвэр, экспорт импортод мөн адил хууль бусаар мөнгө өгөх хэрэг гарч байна. Гаалийн татвар хураамжийн тал дээр авилга бага байгаа гэж үзсэн чмөн л нэмэлт төлбөр өгч байна гэсэн гомдлууд ирсээр байгаа. Бизнес эрхлэгчдийн зүгээс нийтийн цахилгаан дулаан, хийн хэрэглээний үйлчилгээг авахад хахууль харьцангуй бага байна. Иймд төрийн хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатайгаар Сангийн яамны Худалдаа хөгжлийн газраас Европын холбооны системийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.Төсвийн хөрөнгийг хувь хүн компанид өгч байгаатай холбоотой хяналтын чангаруулах судалгаа хийх боломжийг мөнөгөх хэрэгтэй.
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авилга бууруулах хариу арга хэмжээ авах дараахзөвлөмжүүдийг хүргэсэн байна. Үүнд:
Хөрөнгө санхүүжилт шаардлагатай хүмүүст хүрж байгаа эсэхийг бататгахын тулд хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Мөн авилгатай тэмцэх болон аудит ба бусадхяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт нөөцтэй байх, эрх зүйн хувьд хараат бус байхыг зөвлөж байна.
Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоохболон шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулах, ил тод байхыг зөвлөж байна.
Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд ардчилал болон иргэний нийгмийнорон зайг хамгаалах хэрэгтэй гэсэн дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Монгол Улс энэ жил мөн адил35 оноотой 110 дугаар байранд орсон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хуульзүйн сайд Т.Нямбаатар нараар ахлуулсан авилгатай тэмцэх ажил нэг жилийн хугацаанд урагшилсан гэх мэдээлэл нь судалгааны үр дүнд хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.