Монголын хамгийн олон харилцагчтай Хаан банкны картын систем, цахим сувгууд болон мобайл банк тодорхойгүй саатлын улмаас өнөөдөр хэсэг хугацаагаар уналаа. Шинэ жил, цагаан сарын баярын өдрүүд дөхөхтэй зэрэгцэн банкны систем иргэдийн худалдан авалтын гүйлгээний ачааллыг дийлэхгүй сүлжээ унаж, гацдаг билээ.
Одоогоор тус банкны инженер техникийн ажилчид картын системийг зассан бөгөөд интернет, мобайл банкны сүлжээг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Банкны бусад сүлжээ нь хараахан засагдаагүй байна.