Categories
мэдээ нийгэм

“Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна” гэжээ

Хүүхэд хүчирхийлүүлж, зэрэмдэглүүлсэн тохиолдлыг тоолсоор л суух уу

Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг төрлийнх нь хүн хэрцгийгээр зодсон тухай хэрэг гарсан.

Тодруулбал, 44 настай эрэгтэй Э нь Зуунмод сумын дугаар байранд амьдардаг, ой зургаан сартай охиныг хэрцгийгээр зодож, гудамжинд орхисон байсан аж.

Сэжигтэн этгээдийг хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн этгээд нь хэрэг үйлдэх үедээ согтолтын зэрэг 3,80 хувьтай буюу хийж буй үйлдлээ хянах чадваргүй байсан аж. Тэрбээр “Тасартлаа уусан учир хүүхэд зодсоныг санахгүй байна” хэмээн мэдүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *