Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2022.01.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгаж, хуульд заасан үндэслэл нь тогтоогдсон тул 48 цаг цагдан хорьсон. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулашгүй үйл ажиллагаагаар баривчилж, давхар мөрдөн шалгасан. Энэ хүнд холбогдох үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Уг саналыг прокурор үндэслэлтэй байна гэж үзсэн учраас түүнийг мөрдөн шалгаж байна.
Энэ хүний албан тушаал бол улс төрийн албан тушаал биш. Төрийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгжийн орлогч дарга. Тэгэхээр авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт бий.
Цаашид үргэлжлүүлж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахын тулд хуулийн дагуу тодорхой дөрвөн үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Энэ үндэслэл тогтоогдоогүй бол өөр төрлийн таслан сэргийлэх