Categories
мэдээ нийгэм

“СИТИ” Их сургууль Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг “СИТИ” Их сургууль болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Талууд санхүүгийн салбарын хөгжил, дэвшилд шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлуудыг хийх, гадаад болон дотоодын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтад шаардлагатай зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх, мэргэжилтэн, албан хаагчдыг чадавхжуулах, оюутан дадлагажуулах, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох хүрээнд хамтран ажиллана.

Мөн түүнчлэн гурван жилийн хугацаатай байгуулж буй уг санамж бичигт олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд хамтарч ажиллах, санхүүгийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх судалгааны ажилд “СИТИ” Их сургуулийн ахисан түвшинд суралцаж буй оюутнуудыг оролцуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр тусгажээ.

“СИТИ” Их сургуулийн тухайд оюутнуудынхаа дадлага хийх, төгсөөд ажлын байранд шууд гарах боломжийг ханган ажиллах үүднээс төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа болон албаны бусад төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагааны хүрээ, хүрэх үр дүнгийн талаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *