ХСҮТ-ийн дэргэд байрлалтай Улсын дөрөвдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс ажиллаж, өвчтнүүдийг хүлээн авч эхэлжээ.
Хувийн өмчимт энэ эмнэлэг өнгөрсөн оны аравдугаар сард Тайваний Тайпэй Ци Жи эмнэлэгтэй санамж бичигт гарын үсэг зурсан. Үүгээр тус улсын анагаах ухааны салбарын туршлагыг судалж, хамтран ажиллах боломж нээгдсэн онцлогтой.
Дөрөвдүгээр эмнэлэг 310 ортойгоор үйл ажиллагаа явуулж эхлэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд коронавируст халдвар авсан хүмүүсийн хавьтлуудыг тусгаарлах хэмжээнд ажиллаж байв. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулсан энэ эмнэлэг улсын хэмжээний хамгийн том эмнэлэгт тооцогдоно гэж Дөрөвдүгээр эмнэлгийн зүгээс танилцуулж байсан юм.
Холбоотой мэдээ: ФОТО: Шинээр нээгдэх дөрөвдүгээр эмнэлгийн дотоод орчин