Categories
гадаад мэдээ

Н.Назарбаев Казахстаны нийслэлд байгаа гэдгээ мэдэгдэв

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тэтгэвэртээ гарсан. Тэрбээр энэ үймээн самууны үед улсынхаа нийслэлд гавьяаны амралтаа эдэлж байгаа бөгөөд хаашаа ч яваагүй гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр “Миний тухай хэвлэлд гарч байгаа олон зүйлд хариу өгье. Би 2019 онд Касым-Жомарт Токаевт бүрэн эрхээ шилжүүлж, түүнээс хойш тэтгэвэртээ гарсан. Одоо би Казахстаны нийслэлд амьдарч байна. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “бүрэн эрх мэдэлтэй”, Аюулгүйн зөвлөлийн дарга бөгөөд удахгүй “Нур Отан” (Эх орны гэрэл) намын даргаар сонгогдоно гэж онцолжээ. Назарбаев “Ерөнхийлөгч К.Токаев ард түмний аж байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэлийн шинэ хөтөлбөр дэвшүүлсэн бөгөөд энэ хөтөлбөрийг дэмжих ёстой” гэжээ.

Казахстаны анхны ерөнхийлөгч төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа эхлүүлсэн шинэчлэлийн үйл явцыг дэмжсэн ард түмэндээ талархал илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *