Өнөөдрийн /2022.01.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийх чигтэй байна.
Тодруулбал, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХ-ийн ТНБД-аар ажиллаж буй Б.Баасандоржийг томилох аж. Улмаар Б.Баасандоржийн албан суудалд Хууль зүй, дотоод хэргийн яамны дотроос нь буюу Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж буй П.Сайнзоригийг томилохоор тохирчээ.
П.Сайнзориг нь хууль зүйн салбарт 10 гаруй жил ажиллаж, олон арван хуулийн боловсруулалт дээр ажилласан туршлагатай боловсон хүчин юм.