Categories
гадаад мэдээ

Афганистанд газар хөдлөлтийн улмаас 20 хүн амиа алджээ

Афганистаны баруун хэсгийн Бадгис тосгонд газар хөдөлсний улмаас 22 иргэн эндсэн талаар тус улсын төрийн мэдлийн “Бахтар” мэдээллийн агентлаг мэдээллээ.

“Өнөөдөр Бадгис тосгонд болсон газар хөдлөлтийн улмаас 22 хүн нас барж, дөрвөн хүн шархадсан. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь Кадиз тойргийн харъяатууд байна” хэмээн тайланд дурджээ.

Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо бол зөвхөн урьдчилсан байдлаар гаргасан тоо бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байна хэмээн албаныхан мэдэгдлээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, Афганистаны баруун хэсэгт нэгдүгээр сарын 17-нд орон нутгийн цагаар 16:10 цагт /монголын цагаар 19:40/ цагт 5.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн голомт нь Бадгис тосгоны засаг захиргааны төв болох Калайи-Нау хотоос зүүн тийш 40 км-ийн зайд, Туркменистанаас зүүн өмнө зүгт 70 км-ийн зайд байжээ. Газар хөдлөлт 10 км-ийн гүнд болсон гэж бүртгэгдсэн аж.

(Эх сурвалж: Reuters)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *