Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймаг түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулна

Хямд өртөгтэй орон сууц барина

Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар байгуулагдсан“Дорноговь орон сууц” ОНӨААТҮГ түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд “Мандах наран-5” зургаан блок орон сууц барьж байна.

Ард иргэдийг түрээсийн орон сууцаар хангах, амьжиргааг дэмжсэн, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн ажил гэж орон нутгаас үзэж байгаа бөгөөд түрээсийн орон сууцыг барих, ашиглалтад оруулах, иргэдэд хэрхэн хувиарлах тухай асуудлыг хэлэлцээд ИТХ-аар тусгай журам баталсан байна.

Ингэхдээ орон сууцны урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чадахгүй байгаа өндөр настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эхчүүд, төрийн албан хаагчид зэрэг зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *