Categories
мэдээ нийгэм улс-төр

Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуулийг эцэслэн батлах санал хураалтыг үдээс хойш явуулах болов.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-д нэгдэн, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлж байна. Хөргөлт, агааржуулалтын төхөөрөмжид хэмжээгээр хэрэглэдэг хлортфторт нүүрстөрөгч төрлийн бодис болох фреоны үйлдвэрлэл, хэрэглээг өнөө үед 99 хувь хэрэглээнээс гаргаад байна.

Дэлхий дахины хэмжээнд 2006 оноос хойш өмнөх үеийн хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодистой харьцуулахад озон задлах чадвар арай багатай гидрохлорт-фтортнүүрстөрөгч, хүлэмжийн хийн нэг төрөл гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг хөргөлт, агааржуулаптын системд хэрэглэх болжээ. Гэвч гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисууд нь дэлхийн дулааралд их хэмжээгээр нөлөөлдөг учраас улс орнууд хэлэлцэн 2016 оны 10 дугаар сарын 15-нд Руанда улсын Кигали хотноо болсон Монреалийн протоколын ээлжит 28 дугаар хуралдаанаар Оролцогч тал Улсууд тохиролцоонд хүрч ”Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-д нэмэлт оруулж “Кигалийн нэмэлт, өөрчлөлт”-ийг баталсан гэдгийг БОАЖ-ын сайд онцлов.

Өнөөгийн байдлаар дэлхийн 126 улс орон нэмэлт, өөрчлөлтөд нэгдсэн бөгөөд манай улс нэгдэх нь дэлхийн дулаарлыг бууруулахад үзүүлэх нэг чухал алхам гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байгаа аж. Ийм учраас Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ ханган дэлхийн дулаарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Кигалын нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг соёрхон батлах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *