Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай хүний тоо 2021 оны эцэст 44,200 болсон байна. Энэ нь өмнөх оноос 2,664 буюу 6.4%, 2018 оны түвшнээс 4,600 орчмоор өссөн тоо юм.
Ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй өндөр настай нийт хүний
- 11,800 буюу 26.8% нь 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд
- 32,400 буюу 73.2% нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд байгаа талаарх тоог ҮСХ гаргажээ.
Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний тоо 2021 оны эцэст 2.1 мянга болж, өмнөх оноос 587 буюу 21.5% буурсан байна.
Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний
- 0.8 мянга (37.0%) нь 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд
- 1.3 мянга (63.0%) нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна.
|