Categories
мэдээ нийгэм

Бага оврын агаарын тээвэрлэгч 14 компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр бага оврын агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

“Монголиан эйрвэйс” ХХК, “Скай Жет” ХХК, “Томас Эйр” ХХК, “Скай Такси” ХХК зэрэг нийт 14 байгууллагын удирдлагатай уулзаж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт 2022-2025 он хүртэл хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.

Иргэний нисэхийн салбарт 2025 он хүртэл хэрэгжүүлэх “Хил хязгааргүй нисэх” бодлогын хүрээнд бага оврын агаарын тээврийг хэрхэн хөгжүүлэхээр тусгасан талаар болон одоо тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцаж, санал солилцлоо.

Бага оврын агаарын тээвэрлэгчид ИНЕГ-ын удирдлага хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонссонд талархал илэрхийлээд, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх “Хил хязгааргүй нисэх” бодлогод бага оврын агаарын тээвэрлэгчдийн өмнө тулгамдаад байгаа асуудлууд бүгд багтсан байгааг хэллээ. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан тэдний санал хүсэлтийг бичгээр дахин хүлээн авч, цаашид шинэчлэгдэх салбарын хууль, дүрэм журамд тусган ажиллахаа мэдэгдлээ.

Манай улс шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам нь таруу суурьшсан оронд бага оврын агаарын тээвэр маш тохиромжтой. Тухайлбал, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс эхлээд байгаль орчны судалгаа, шинжилгээ хийхэд ч бага оврын онгоцоор үйлчлэх нь тохиромжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *