Categories
мэдээ спорт цаг-үе

М.Уранцэцэг жүдогийн спортоос зодог тайлж, UFC-д шилжлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг жүдо бөхөөс албан ёсоор зодог тайллаа.

Өчигдөр Хөдөлмөрийн баатарын хүндэтгэлийн ёслолын үеэрээ М.Уранцэцэг 17 жил хичээллэж, дэлхийд нэрээ дансалсан жүдо бөхийн спортоос зодог тайлах болж холимог тулааны UFC холбоонд шилжих болсноо зарлалаа.

Тэрээр 17 жилийн хугацаанд олон улсын томоохон тэмцээн, наадмуудаас олимп, дэлхийн медалийг оролцуулаад 21 алт, 16 мөнгө, 21 хүрэл медаль буюу нийт 47 медаль хүртэж түүхэн амжилт тогтоож дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннист бүртгэгдсэн билээ.

Холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC холбоонд тулалдахдаа тус холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын багтай гэрээ хийсэн байна. Дашрамд сонирхуулахад жүдо бөхөөс холимог тулаанд шилжин өндөр амжилт үзүүлсэн тамирчид цөөнгүй байдаг ба Бээжин-2008 олимпийн наадмын хүрэл медальт Ронда Рөүз, 2001 оны Азийн тивийн аварга, 2002 оны Пусаны азийн наадмын аварга Ёшихиро Акияама, 2008 оны Бээжингийн Олимпийн аварга Сатоши Иший зэрэг тамирчдыг дурдаж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *