Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2,751 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Тухайн тохиолдлуудын
- 1,886 нь Улаанбаатарт
- 865 нь орон нутагт бүртгэгдэв.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 7,041 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 2,080
- хүндэвтэр 4,147
- хүнд 768
- нэн хүнд 46 хүн байна.
Мөн гэрийн хяналтад 30,604 иргэн байгаа юм.