Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-ийн тамирчин болох мөрөөдөлдөө улам ойртсоор байна. Тэрбээр АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт нь тоглодог “Дэйтон”-ы их сургуулиас ирсэн тэтгэлгийн саналыг хүлээн авч буйгаа албан ёсоор зарлажээ.
Ингэснээр Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт тоглох урилга гардаж авсан Монголын анхны тамирчин болсон юм. “Дэйтон” их сургууль түүнийг онцолжээ.