Төрийн албан хаагчдын 50 хувийг, 0-5 настай эхчүүдийг гэрээс нь ажиллуулахаар шийдвэрлэв
Коронавирусийн “омикрон” хувилбарын тархалт дотоодод эрчимтэй тархан өдөрт илрэх халдварын тоо 2000-ыг даваад байгаа юм.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цөөнгүй аймаг Цагаан сарыг өнжихөө мэдэгдсэн. Тэгвэл энэ сарын 17-ноос буюу даваа гаригаас төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь цахимаар ажиллуулж, долоо хоногийн хугацаатай ээлжлүүлэн ажиллуулах аж.
Мөн 0-5 хүртэл насны хүүхэдтэй, төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг Цагаан сарын баяр өнгөртөл гэрээс нь цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ.