Categories
мэдээ нийгэм

​”Аэрофлот” компани Москва-Улаанбаатарын шууд нислэгээ сэргээлээ

“Аэрофлот” компани энэ сарын 14-нөөс Улаанбаатар хот руу хийх тогтмол шууд нислэгээ сэргээсэн талаар тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Хуваарийн дагуу долоо хоногт нэг удаа нисэх юм аж.

“Бизнес” ба “экономи” гэсэн хоёр ангиллаар Боинг 737-800 онгоцоор нисэх болно гэж тус компаниас мэдээлсэн.

Москвагаас баасан гарагийн шөнө 01:05 цагт нисэж, Улаанбаатарт 12:10 цагт (орон нутгийн цагаар)бууна. Буцахдаа бямба гарагт 07:55 цагт нисэж, Москвад 09:55 цагт буухаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *