Өчигдөр /2021.01.12/ орой 19:00 цагийн орчимд Баянгол дүүргийн иргэн 49 настай эрэгтэй нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах явган хүний гүүрэн гарцаар зам гарч байхдаа хөл алдаж, зам дээр унасан байна. Улмаар яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д хүргэсэн боловч, ухаан ороогүй байгаа аж.