“Олон улсын Шага Монгол”- ын холбоо шагайн харвааны улсын аварга шалгаруулах анхны тэмцээнээ өчигдөр зохион байгуулагдсан. Тэмцээнд 47 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, пара, багийн төрөлд өрсөлдсөн юм. Энэ удаагийн тэмцээний онцлог нь анх удаа эмэгтэйчүүд шагай харваан тэмцээнд оролцсон явдал байсан юм. “Эмэгтэй хүн шагай харваж болохгүй” гэж шагай харвааны дүрмэнд тодорхой тусгаагүй ч тэмцээнд оролцох боломж хаалттай байсаар ирсэн нь ийнхүү эцэс болжээ.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэй: 1. Д.Рэнчиндорж 2.Е.Номин-Эрдэнэ 3.Г.Энх-Амгалан
Эмэгтэй: 1.Ц.Оюунсайхан 2.Б.Равжир 3.Э.Ариунцэцэг
Пара, эрэгтэй: 1.А.Дөлгөөн 2.Ж.Бүрэнтөгс 3.Н.Булган
Пара, эмэгтэй: 1.С.Оюундарь 2.Л.Гэрэлцэцэг 3.Ц.Оюунтуул
Баг, эрэгтэй: 1.E.Номин-Эрдэнэ ахлагчтай “Аграват” баг 2.Б.Батзолбоо ахлагчтай Brainstorm баг 3.Ш.Анхбаяр ахлагчтай “Нэгдэл” баг
Баг, эмэгтэй: 1.X.Онолбаатар ахлагчтай Завхан аймгийн баг 2.Б.Шижиртуяа ахлагчтай “Brainstorm” баг 3.Б.Гэрэлээ ахлагчтай “Ubpassport” баг.